УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын дүрмийг өөрчилж, намын даргаараа сонгогдсон. МАХН-ын намын дүрмийг шинэчилсэн болон намын даргыг шинээр бүртгүүлэхээр тэрбээр Улсын дээд шүүхэд хандсан юм. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр болох ёстой. Гэвч Н.Энхбаяр болон О.Баасанхүүгийн талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Ингээд Улсын Дээд шүүх хойшлуулах эсэх хүсэлтийг авч хэлэлцээд нэгдүгээр сарын 19 хүртэл хойшлууллаа. О.Баасанхүүгийн зүгээс өчигдөр Улсын дээд шүүхээс нааштай шийдвэр гарна гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн юм. Харин Н.Энхбаярын зүгээс хууль бусаар намын дарга болсон гээд намаасаа хөөх шийдвэрийг гаргасан билээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ