Ньюс хөтөч: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР НЭГДҮГЭЭР САРЫН 05

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө  18-20 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1923.01.05 Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм, Засаг ба Засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрмийг батлав.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Үндэсний үйлдвэрлэгчид болон бөөний худалдаа эрхлэгчдийн анхдагч үнээр худалдаа хийх "Цагаан сар экспо" үзэсгэлэн худалдаа "Мишээл экспо" төвд нээгдэж, энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

11.00

  • Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Ардчилсан намын төв байр ‘Ардчиллын өргөө’-ний 5 давхарт болно.
  • Үндэсний мэдээллийн төвд "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс хатуу гишүүнчлэлийг эсэргүүцэж, оффшор 60 тэрбумын асуудлаар Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • Авто худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Авто худалдааны цогцолборын Маркетингийн албанаас уулзалт зохион байгуулна. Авто цогцолборын Маркетинг, хөрөнгө оруулалт хариуцсан дэд дарга Т.Дүүрэн бусад албаны ажилтнууд оролцож, авто зогсоол түрээслэх талаар болон 2018 оны төлөвлөгөөт ажлуудын талаар бизнесс эрхлэгчидтэй мэдээлэл солилцоно.

12.30

  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн технологитой газар дээр нь очиж танилцана.
  • Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан найман аймгийн есөн суманд түргэн тусламжийн авто машин гардуулж өгнө.

15.00

  • "Монголын зэс" компаниас MN Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • ОХОЙ ЖИЛ” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлт Төв шуудангийн үйлчилгээний “А” зааланд болно.
  • Оны онцлох аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын гадна талбайд болно.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ

10.00

  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайд Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

18.30 цагаас

"Х ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн ‘Солиот эх’ өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киногоо The Corporate Hotel & Convention Centre-т үзэгчдийн хүртээл болгоно.

  • Зохион байгуулагч:Х Түц Продакшн
  • Тоглолтын төрөл: Уран сайхны кино
  • Үргэлжлэх хугацаа: 103 минут

1900-аад оны эхэн үеийн монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх ‘Солиот эх’ уран сайхны кино ирэх баасан гаригт буюу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхэлнэ. Энэхүү кинонд хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар нинжин сэтгэлийг харуулжээ. ‘Солиот эх’ уран сайхны киноны гол дүрд жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна. Киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан бөгөөд уг бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох албан ёсны гэрээг зохиолч Ванг Хэнг Житэй хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж