Богино хугацаанд машин түрээслэгчдийн тоо ОХУ-ын нийслэл Москюа хотод өнгөрсөн 2017 оны эцсээр нэг саяд хүрлээ хэмээн Москва хотын Захирагчийн орлогч, Тээврийн газрын дарга Максим Ликтусов РИА Новости агентлагт ярьсан байна.
“Москва хотын машин түрээсийн үйлчилгээнд нэг сая гаруй хэрэглэгч бүртгүүлжээ. 2016 оны эцсээр хэрэглэгчийн тоо 300 мянга байсан юм. Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад байгаа машины тоо 4350 байна. Өнгөрсөн 2017 онд үйлчлүүлэгчид түрээсийн машинаар 5.4 сая удаа зорчжээ” хэмээн Максим Ликтусов хэллээ.
Түрээсийн үйлчилгээ эрэлттэй байгаа учраас өнгөрсөн онд ийм төрлийн компанийн тоо нэмэгдэж 12 болсон байгаа нь Европын орнууд дунд өндөрт тооцогдож байна.
Машины түрээсийн үйлчилгээг улам өргөжүүлэх бодлогыг Москва хотын захиргаа барьж байгааг Захирагчийн орлогч онцолжээ. Үүсээд удаагүй ч түрээсийн машины үйлчилгээ Москвагийн тээврийн нэг чухал хэсэг болсон гэж Максим Ликтусов үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ