Хакерийн эсрэг хамтарсан баг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Хакерийн эсрэг хамтарсан баг байгуулжээ

Хакерийн эсрэг хамтарсан баг байгуулжээ

ОХУ-ын Хадгаламжийн банк, Дотоод хэргийн яам хамтран цахим халдлагатай тэмцэх Ажлын хэсгийг байгууллаа хэмээн Хадгаламжийн банкны дэд ерөнхийлөгч Станислав Кузнецов РИА Новости агентлагт мэдээллээ. 

“Цахим халдлага болон цахим орчны луйврын талаар хангалттай мэдээлэл бидэнд байна. Дотоод хэргийн яамны удирдлагатай, тухайлбал, шинээр байгуулагдсан Техникийн тусгай ажиллагааны товчооны тэргүүн генерал Литвиновтой уулзсан. Уулзалтаар Дотоод хэргийн яам зэрэг холбогдох байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр харилцан мэдээлэл солилцож луйврын гэмт хэргийн гаралтыг бууруулж болно гэж дүгнэсэн” хэмээн Станислав Кузнецов хэллээ.

Энэхүү хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт Хадгаламжийн банк итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. Хамтарсан Ажлын хэсэг нь байнгын ажиллагаатай байх юм.

“Бидний тооцоогоор ийм луйврыг тогтмол хийж байгаа 800-900 хүн бий. Гэхдээ энэ нь зөвхөн манай банкны тооцоогоор” хэмээн Станислав Кузнецов хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж