Оффшорчдыг дансан дахь мөнгөө оруулж ирэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Оффшорчдыг дансан дахь мөнгөө оруулж ирэхийг шаардлаа

Оффшорчдыг дансан дахь мөнгөө оруулж ирэхийг шаардлаа

Оффшор авлигын эсрэг үндэсний хөдөлгөөн өнөөдөр /2018.01.04/ сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн оффшорчдын дансан дах мөнгийг агаарын бохирдлыг бууруулахад ашиглах нь зүйтэй гэдгийг онцлов. Тэд оффшор дах хөрөнгийг нийгэмд хэрэгтэй зүйлд зарцуулахыг уриалж энэ сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр тус хөдөлгөөний тэргүүн н.Баатарцогт хэлэхдээ “ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм. Улстөрчид, төрийн албан хаагчид оффшор бүс дахь банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох, оффшор дахь мөнгөө оруулж ирэх арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.

Гэтэл өнгөрсөн хугацаанд Ч.Давааням гэгч эрхэм дөрвөн сая 370 мянган доллар оруулж ирснээс өөр оффшор бүсэд данстай хүмүүс ямар нэг мэдэгдэл, хариу өгөхгүй байсаар байна.  Иймээс оффшор бүсэд данстай албан тушаалтнуудыг мөнгөө оруулж иртэл, оффшорт байгаа мөнгөөр утааны асуудлыг шийдэх хүртэл тэмцэл хийхээ үүгээр мэдэгдэж байна” гэв. 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж