Харумафүжид 500 мянган иенээр торгох шийтгэл оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Харумафүжид 500 мянган иенээр торгох шийтгэл оноожээ

Харумафүжид 500 мянган иенээр торгох шийтгэл оноожээ

Бусдын биед халдаж, танхайрсан хэргээр сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений  торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь өнөөгийн ханшаар 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.

Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр /2017.01.04/ шийдвэрээ гаргажээ.

Харумафүжи өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмочийг караокены машины удирдлагаар зодож, гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан билээ.

Сүмогийн ертөнцийг донсолгосон дээрх дуулианы улмаас Харумафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан тул Японы сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй юм. Түүний багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлөөс огцорсон билээ.  Харин хэрэг гарах үеэр зохих арга хэмжээ аваагүй гэж ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан юм.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж