Чингис бондын эхний төлбөрийг төлнө

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Чингис бондын эхний төлбөрийг төлнө

Чингис бондын эхний төлбөрийг төлнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш /2017.01.05/ 10.00 цагт Сангийн яамнаас Чингис бондын төлбөр болох шилжүүлгийг өөрийн биеэр очиж хийх юм байна. Монгол Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 23,8 орчим их наяд төгрөг болжээ. Энэ өрийн эхний хэсгийг 2018 оны нэгдүгээр сард төлнө. Эхний ээлжид ‘Чингис’ бондын 500 сая ам.долларыг төлөх хуваарийн дагуу ийнхүү маргааш төлбөрийг нь хийхээр болжээ. Маргааш  500 сая ам.доллар дээр хүүгийн төлбөр болон 61,56 сая ам.доллартай хамтад нь төлнө.  Дараагийн үндсэн төлбөр нь 2022 онд бөгөөд нэг тэрбум ам.долларыг 51,25 сая ам.долларын хүүтэй төлөх юм.

Сануулахад, УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын бондыг Олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалжээ. Сануулахад, ‘Чингис’ бондыг авсан эхний жил хүүгийн төлбөр төлөөгүй бөгөөд 2013 оноос эхлэн 60-71 орчим сая ам.долларын хүүг жил бүр төлж иржээ.

ш.чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж