Хоёр Солонгос дахин буудалцав

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос дахин буудалцав

Хойд Солонгосын талаас өчигдөр Өмнөд Солонгос руу дахин гал нээсэн байна. Далайн эргийн дагуу их буугаар гурван удаа буудсан бөгөөд Өмнөд Солонгос ч хариу буудсан гэнэ. Үүний улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

Өнгөрсөн жилээс эхлэн хоёр Солонгосын хурцадмал байдал улам бүр нэмэгдэж, хоёр удаагийн сөргөлдөөнөөр Өмнөд Солонгосын 50 гаруй хүн амиа алдаад байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хойд Солонгосчууд Өмнөдийн Йонпёндү арал руу их буугаар буудсаны улмаас Өмнөд Солонгосын хоёр усан цэрэг, мөн хоёр энгийн иргэн үрэгдсэн билээ. Гал нээх болсон шалтгаанаа Хойд Солонгосын тал тайлбарлахдаа Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг гал нээсний хариуд их буугаар буудсан гэсэн юм. Харин түүнээс өмнө, 2010 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц руу довтолсны улмаас хөлөг онгоц живж, улмаар 46 хүн амиа алдсан хэрэгт Өмнөдүүд Хойд Солонгосыг буруутгаж байсан юм. Хойд Солонгосын талаас Чёнан хөлөг онгоц руу дайраагүй хэмээн мэдэгдсэн ч Сөүлийн болон олон улсын шинжээчид Хойд Солонгосын шумбадаг онгоц довтолсон гэдгийг баталсан билээ.

Гэрэл зургийг: www.mglradio.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж