Приусын жолооч галт тэрэг мөргөсөн хохирлоо барагдуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Приусын жолооч галт тэрэг мөргөсөн хохирлоо барагдуулжээ

Приусын жолооч галт тэрэг мөргөсөн хохирлоо барагдуулжээ

Төмөр замын гарам дээр приус 11 маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр гарчээ.

Энэ талаар Төмөр замын Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Оюунбаяраас тодруулахад “Энэ сарын 2-ны өдөр Толгойт өртөөний 391-р км-ийн гарам дээр сэлгээний 3102 дугаартай галт тэрэг явах үеэр 3874 УНО улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн гэсэн дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу хэргийн газар үзлэг шалгалтыг хийхэд приус 11 маркийн автомашин 22-ын товчооноос Улаанбаатар хотын чиглэл рүү зорчиж явсан бол галт тэрэг урдаас хойшоо хөдөлгөөнд оролцож байгаад мөргөлдсөн” гэв. 

Тодруулбал, Приус 11 маркийн автомашины жолооч нь Баянхонгор аймгийн Өлзийт сумд оршин суудаг 1992 онд төрсөн, 26 настай иргэн юм байна. Тухайн автомашинд жолоочоос гадна хоёр хүн байсан бөгөөд тухайн үед галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй ажээ. Осол болох үед жолооч ямар нэгэн согтууруулах бодис хэрэглээгүй байсан бөгөөд Улаанбаатар төмөр замд нийт 86.230 төгрөгийн хохирол учруулсныг өнөөдөр /2018.01.04/ төлж, барагдуулсан байна.

Ер нь төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 2016  онд зургаа, 2017 онд 10 гарч, нэг хүний амь нас эрсэджээ. Мөн ослын улмаас нийт дөрвөн хүний бие хүнд, хөнгөн бэртсэн байна. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж