Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очир Монголбанкинд зээлийн өртэй

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очир Монголбанкинд зээлийн өртэй

Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очир Монголбанкинд зээлийн өртэй

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авав. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.  

Уг хуулийн төслөөр Монголбанкны Ерөнхийлөгч дангаар шийдвэр гаргах эрх нь хумигдаж, хамтын удирдлагын зарчмаар явахыг тусгажээ. Мөн тус банк зөвхөн Засгийн газар, арилжааны банкинд зээл олгодог болох, Мөнгөний бодлогын х асуудлыг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Таалагдсан танил талын сүлжээт аж ахуй нэгжид 6 хувийн зээл олгодог. Үүнийг таслан зогсоох, хатуу хориглосон заалт энэ хуульдаа оруулсан уу? Хоёрдугаарт, сонгууль дөхөөд ирэхээр Төв банк улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-Өмнө нь олгогдож байсан төсөл, хөтөлбөр гэх мэт зүйлд хаа хамаагүй зээл олгодог байсныг бүгдийг хаасан. Одоо бол Засгийн газар, арилжааны банкинд л зээл олгох заалтыг үлдээсэн.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гишүүдийн асуултад хариулах явцад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж түүнийг шүүмжлэв. 

Тэрбээр “УИХ-ын гишүүдийн улстөржсөн асуултад Д.Дамба-Очир хариулах ёсгүй. Яагаад гэвэл Д.Дамба-Очир Монголбанкинд зээлийн өртэй. Та тэр зээлээ эрсдэлийн сангаар хаалгасан ч байж мэднэ. Тиймээс УИХ-ын гишүүдийн асуултад би хариулна. Ц.Даваасүрэн гишүүн асуулаа. Ардчилсан нам Засгийн газар авч байхад ам.долларын ханш 1450 төгрөг байсан. Ингээд 1950 төгрөг байхад нь хүлээлгэн өгсөн. Гэвч Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн улстөржсөн үйлдлээс болж ам.доллар 2450 төгрөгт хүрсэн. Одоо Ц.Нямдорж гишүүний асуултад хариулъя. Монголбанк зээл өгдөггүй байсан. 2000 онд Алт хөтөлбөрийн хүрээнд Монголбанк шууд зээл олгож эхэлснийг 2006 оны хамтарсан Засгийн газар зогсоосон. Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулъя. Монголбанкны Ерөнхийлөгч ажлаасаа өгснөөс хойш хоёр жилийн турш амьдралын түвшинг нь бууруулахгүй гэсэн заалт орж ирснийг гишүүд ичээд болиулсан юм. Монголбанкны ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэснийг байнгын хороо болиулсан. Энэ заалт нь байхгүй болонгуут Монголбанкныхан хамтын удирдлагын зарчмыг оруулж ирсэн. Хамтын удирдлагын зарчмаар бол Монголбанкны Ерөнхийлөгч өөрийнхөө эрх мэдлийн хүрээн дэх хүмүүсээр буруу зөрүү шийдвэр гаргуулчхаад, хариуцлагаас бултах оролдлого хийж байгаа. Тэгэхээр энэ хуулийг дэмжихгүй байгаа” гэв.  

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж