Албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавина

Албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавина

Өнөөдөр Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас нийт албан хаагчдад 2017 онд EDOC програмд бүртгэгдэж, шийдвэрлэгдсэн албан бичгүүдийн тухай тайлан мэдээ, цаашид шийдвэрлэлтийн явцад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл 27223 албан бичиг тус програмд бүртгэгдэн, шийдвэрлэлт 91,2 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын А/915 дугаар захирамжийн дагуу архив, албан хэрэгт хөтлөлтийн талаарх хуулийн хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүргийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дүүргийн Архивын тасаг нь 95 байгууллагын албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Иймд хангалтгүй шийдвэрлэгдсэн, зөрчилтэй албан бичгүүдийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, тухайн албан хаагч, нэгжийн даргад хариуцлага тооцох үндэслэл болохыг анхаарууллаа.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж