Онлайн худалдааны форум болно

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Онлайн худалдааны форум болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Онлайн худалдааны форум”-ыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Үндэсний дата төв, Мэдээллийн технологийн үндэсний парк болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран энэ сарын 23-ны өдөр Үндэсний дата төвд зохион байгуулахаар болжээ.
Онлайн худалдааны энэхүү форум нь Монгол Улсад цахим бизнес, онлайн худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, сорилтыг тодорхойлох, шийдлийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэгдэх ба бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэж үзэж байна.
Үүний хүрээнд онлайн худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй Хууль, эрх зүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох,  Онлайн төлбөр тооцооны хэрэгслийг хөгжүүлэх,  Цахим агуулга, цахим үйлчилгээ, Хүргэлт, шуудангийн үйлчилгээ, хаягжилт гэх сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулахаар болжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж