Шёотэнро оякатагийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Шёотэнро оякатагийн эрхээ авлаа

Шёотэнро оякатагийн эрхээ авлаа

Шинэ оны өмнө зодог тайлсан Шёотэнро Д.Нямсүрэн дэвжээ толгойлж, сүмогийн сурагч бөхчүүдийг бэлтгэх эрхтэй болсон байна. Японы сүмогийн холбооноос түүнд оякатагаар ажиллах зөвшөөрөл олгожээ.

Өдгөө 35 настай Шёотэнро Д.Нямсүрэн өнгөрсөн наймдугаар сард Япон улсын иргэн болсон бөгөөд цаашид Касүгаяма ояката болж, дэвжээ толгойлох юм.

Тэрбээр 2001 онд сүмод хөл тавьсан, макүүчи болон жюүрё зиндаанд нийт 42 башёд барилджээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж