64 нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад байна

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

64 нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад байна

64 нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад байна

Энэ оны гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүмүүсийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас хүлээн авч байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфиловагийн мягмар /2018.01.02/ гаригт мэдээлснээр нийт 64 хүн нэрээ дэвшүүлэх хүсэлтээ илэрхийлээд байгаагийн 21 нь улс төрийн  намаас, 43 нь бие даан нэр дэвшигч байгаа ажээ.

Элла Памфиловагийн хэлснээр нэр дэвшүүлэх хурал, цуглааныг зохион байгуулах хуулийн хугацаа нэгдүгээр сарын 1-нд дууссан байна. Харин нэр дэвшигчдийн материалыг нэгдүгээр сарын 7-ны шөнийн 12.00 цаг хүртэл хүлээн авах юм. 

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж