Приморийн хязгаар хагас сая хятад жуулчин хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Приморийн хязгаар хагас сая хятад жуулчин хүлээж авна

Приморийн хязгаар хагас сая хятад жуулчин хүлээж авна

ОХУ-ын Приморийн хязгаарын Захирагч Андрей Тарасенкогийн хэлснээр, 2018 онд тус бүс нутаг Хятадаас 450 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна гэв. 

“2014 оноос хойш манай хязгаарт айлчилж байгаа хятад жуулчдын тоо байнга өсч байна. Бид 2015 онд 281 мянга, 2016 онд 370 мянга, харин өнгөрсөн 2017 оны эхний есөн сарын байдлаар 350 мянган хятад жуулчин хүлээж авсан” хэмээн Андрей Тарасенко РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Өнгөрсөн 2017 оны наймдугаар сараас Хятад жуулчд визний хялбарчилсан журмыг тусгайлан мөрдөж эхэлсэн. Энэ нь цахим виз бөгөөд цахим визийг ашиглан 2000 хятад жуулчин тус бүс нутгаар аялжээ.

“Бидний тооцоолж байгаагаар 2018 оны сүүл гэхэд бид Хятадаас 440-450 мянган жуулчин авахаар төлөвлөж байна” гэж тэр хэллээ.

Приморийн хязгаарт зочилж байгаа жуулчдын дийлэнх нь Хятадын жуулчид байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж