Москва хотын нийтийн тээврийн үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Москва хотын нийтийн тээврийн үнэ нэмэгдлээ

Москва хотын нийтийн тээврийн үнэ нэмэгдлээ

ОХУ-ын нийслэл Москва хотын нийтийн тээврээр зорчих үнэ энэ оны нэгдүгээр сарын 2-ноос нэмэгдэж байна хэмээн Москва хотын Нийтийн тээврийн хэлтсийн орлогч дарга Алина Бисембаева РИА Новости-д мэдээллээ.

Гэхдээ нэг удаа зорчих хөлс нэмэгдээгүй байгаа бөгөөд  55 рубль хэвээр байгаа ажээ. Мөн сургуулийн сурагч болон оюутнуудын тариф нэмэгдээгүй гэнэ.

Харин картаар зорчих хөлс нэмэгдсэн гэв. Тухайлбал, метроны “Тройка” картын үнэ нэг рублиэр нэмэгдэж, 36 рубль болжээ.

“Нийтийн тээврийн зорчих үнэ дээд тал нь 3,8 хувиар нэмэгдэж байгаа нь инфляцын дундаж өсөлтөөс бага юм. “Тройка” картын үнэ нэг рублиэр нэмэгдэж 36 рубль, 60 удаа зорчих эрхтэй “Единый” картын үнэ 65 рублиэр нэмэгдэж 1765 рубль, хязгааргүй зорчих эрхтэй 30 хоногийн картын үнэ 75 рублиэр нэмэгдэж 2075 рубль боллоо” хэмээн Алина Бисембаева хэллээ.

Нийтийн тээврийн компаниуд инфляцын түвшинтэй уялдуулан үнээ нэмэх хүсэлтийг хотын захиргаанд тавьжээ. Инфляцаас үүдэн эрчим хүч, шатахуун, сэлбэгийн үнэ нэмэгдсэн хэмээн компаниуд үндэслэлээ тайлбарлажээ.

“Үүнээс гадна нийслэл хотын суурьшлын бүс тэлж метроны шинэ шугам, шинэ буудлын тоо нэмэгдсэн нь мөн үнэ өсөхөд нөлөөллөө. Гэхдээ нийтийн тээврийн үнийн өсөлт инфляцын жилийн дундаж өсөлтөөс бага буюу  3,8 хувиас хэтрээгүй. Москвагийн нийтийн тээврийн энэ өсөлт нь ОХУ-даа хамгийн бага нь” хэмээн Алина Бисембаева хэллээ.
 

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж