Батлан хамгаалахын сайд асан алагдсан бололтой

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд асан алагдсан бололтой

Сирийн сөрөг хүчний сайтад Батлан хамгаалахын сайд асан Хабиб гэртээ нас барсан тухай мэдээлжээ. 72 настай Хабибын үхлийн  жам ёсны гэж байгаа ч ZMAN.com сайт сөрөг хүчний эх сурвалжийн мэдээнээс үндэслэн түүнийг хөнөөсөн байж магадгүй гэжээ.

Али Хабибыг өнгөрсөн даваа гаригт албан тушаалаас нь буулгасан юм.  Сайдын бие тааруу гэсэн шалтгаатай байлаа. Гэсэн ч энэ алхам нь Сирийн дээд удирдлага дахь сөргөлдөөний шинж байсан гэж тооцож байгаа юм. Мөн эрх баригчид босогчдын зарим нэг шаардлагыг биелүүлэхээр болж байгаа байж магадгүй юм.

Хабибын оронд Сирийн армийн Жанжин штабын дарга генерал Дауд Ража Батлан хамгаалахын сайд болжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж