Монгол баритон Г.Ариунбаатар | News.MN

Монгол баритон Г.Ариунбаатар

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Монгол баритон Г.Ариунбаатар

Монгол баритон Г.Ариунбаатар

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” гэж алдаршсан дуучин Г.Ариунбаатарын тухай хүмүүс буланд онцолж байна.


Өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийг уйлуулж, олны анхаарлыг татсан гайхалтай дуучин бол Г.Ариунбаатар.  Чацархуу бие, өргөн мөр, нүдэнд дулаан инээмсэглэлтэй, жирийн монгол залуу олон улсад алдартай тэмцээний шүүгчийг хүчирхэг дуу хоолойгоор уярааж орхив. Үүний дараа тэд Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийхээр 1000 гаруй миллийг туулан Монголын зэрлэг онгон байгальтай хөдөө талд нутаглах төрсөн гэрт нь зочилжээ. Тэд Г.Ариунбаатарын хүчирхэг баритон хоолойны нууц юунд оршиж буйг тайлахыг зорьсон нь энэ аж.

Г.Ариунбаатар эцэг, эх, ах, дүүгийн хамт

Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төржээ. Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Тэрбээр хөдөө талд хурга, тугалтай хөөцөлдөж өссөн гэдэг нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татдаг аж.

Г.Ариунбаатар Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд төгсч, Улаанбаатар хотод оюутан болж ирсэн ч сургалтын төлбөрөө төлж чадаагүй учраас хоёр жилийн дараа их сургуулиа орхиход хүрчээ. Таксины жолооч хүртэл болж, өдөр хоногийг өнгөрөөж байв. Гэхдээ нэгэн шөнө амьдралыг нь үүрд өөрчлөх үйлчлүүлэгчтэй танилцсан нь цагдаагийн дарга байжээ. Үүнээс хойших урт түүхийг товчилбол, Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгад элсэж, Соёл Урлагийн Их Сургуульдаа эргэн орж, дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ. Энэ үеэс түүнд ОХУ, Европын дуурийн их театрын тайзнаа хөл тавих боломж нээгдсэн аж. Өдгөө тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт, Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

-АЛДРЫН ОРГИЛ-

Г.Ариунбаатар 2011 онд 23 настайдаа Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй цол хүртсэн. Төрийн шагнал дэмжлэгт урамшсан тэрбээр 2015 онд анх удаа Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний эрэгтэй гоцлол дуучны шагналыг хүртсэн байв. Үүнээс гадна дуурийн нэр хүндтэй олон улсын олон тэмцээнээс шагнал хүртжээ. Түүний хоолойг салхи шиг намуухан тэгснээ гэнэт хүчирхэг бүргэд далавчаараа агаар зүсэх мэт хэмээн зүйрлэжээ.  Дуурийн тайзнаа яагаад монголчууд хүч түрэн орж ирж, олон улсын тэмцээний гранпри шагналын түүх болсон нь гадныхны анхаарлыг ихээр татна. Г.Ариунбаатараас гадна Э.Амартүвшин, Б.Батжаргал зэрэг чадварлаг дуучид олон улсын тавцанд нэрээ дуурьсгах болжээ.

Дэлхийн соёл урлагийн тавцанд Монгол Улсын нэрийг гаргаж, таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг нь үнэлж, 2016 онд Г.Ариунбаатарыг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнасан юм. Өнгөрсөн 2017 онд тэрбээр Өмнөд Солонгос улсад “Кармен” дуурьд хоёр удаа дуулснаас гадна Герман, Улаан-Үд, Москва, Владивосток зэрэг ОХУ-ын хэд хэдэн хотын театрт дуулах зэргээр завгүй ажиллажээ. Ийн завгүй ажиллах түүний хувьд Монголд ирэх боломж ховор байдаг аж.  Түүний нандин мөрөөдлүүдийн нэг нь Монголд дуурийн сургууль үүсгэн байгуулж, олон улсад алдартай уран бүтээлчдийг төгсгөх гэнэ. Түүнчлэн Монголын сонгодог бүтээлийг дэлхийд таниулахыг хүсч явдаг аж. Энэ зорилгынхоо төлөө  2018 эсвэл 2019 онд Монголын дуу хоолой ч гэдэг юм уу дэлхийн хэмжээний сайхан конкурс тэмцээн Монголдоо зохион байгуулахаар төлөвлөжээ.

-ХУВИЙН АМЬДРАЛ-

Г.Ариунбаатар хөвгүүдийнхээ хамт

Дуурь, дуу хөгжмийн ертөнцөд гаргасан Г.Ариунбаатарын амжилтынх нь хажууд хувийн амьдрал нь тогтож амжаагүй байна. Тэрбээр оюутан байхдаа эцэг болсон ч хожим өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болжээ. Амжилтын шатаар алхам алхмаар өгсөж явахдаа тэрбээр ар гэрээ умартсанаас хос хоёр хөндийрч салсан аж. Өдгөө тэрбээр гурван охины ээж, жүжигчин Б.Баярмаатай ханилж, хосууд өнгөрсөн долдугаар сард хүүтэй болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чимэг 2018-01-03 122.201.26.130

Хүний хувийн амьдрал бүү өнгий нэр хүндийг бүү гутаа Ухаалаг залуу байнлээ Цаашид хичээх нь ойлгомжтой

Avatar

Чимэг 2018-01-03 122.201.26.130

Агуу дуучин . Байгалиасаа заяасан сайхан хоолой, сайхан төрх амжилтын 20%-ийг эзлэж байгаа. Бусад 80% нь өөрийн зорилго нөр их хөдөлмөрийн гавьяа . Нэрээ бодоод хичээгээрэй.Бор дарс хүүхнээс хол яваарай. Өөрийн болон хүний хүүхдүүдийг өөрийн мэт асраарай.АМЖИЛТ

Avatar

Зочин 2018-01-03 119.40.103.66

3 эхнэрийн 3 хүүхэдтэй гэсэн үг үү?

Avatar

Хүннү 2018-01-03 202.179.27.161

Монголчуудын бахархал болсон залуу шүү. Баярмаа сайн жүжигчин сайхан эмэгтэй энэ хоёр сайхан амьдрах болтугай. Ер нь хүнд тавилан гэж юм байна яг л түүгээрээ л явдаг.

Avatar

ЧАМД ЯМАР ХАМАА БАЙНА ЛЛРАА 2018-01-03 202.9.40.121

Hun – 66.181.190.251
Negent salaad suuj bgaam bol zaluu gants bie saihan ohintoi suuhgue dee.3 iin 3 huuhedtei huntei suugaad bhda yahav dee.umnuus n haramsav.

Avatar

Зочин 2018-01-03 122.201.20.34

Тэр чамд огтхои ч хамаагүй. Сурвалжлагч ч гэсэн хүний хувийн амьдралыг бичээд байх хэрэггүй боловуу.

Avatar

Hun 2018-01-03 66.181.190.251

Ailiin 3 ohin usguj bgaam biz dee.odoo tgeed yahav dee.

Avatar

Hun 2018-01-03 66.181.190.251

Negent salaad suuj bgaam bol zaluu gants bie saihan ohintoi suuhgue dee.3 iin 3 huuhedtei huntei suugaad bhda yahav dee.umnuus n haramsav.

Avatar

Ganaa 2018-01-03 202.9.42.61

Sain duuchin ni margaangui , gehdee Amartuvshin ni hooloi, ur chadvaraaraa, eh ornoo manduulsan gavyagaaraa iluu bolov ch uneheer gadnah image , management arai dutuu uchir oortoo taarsan aldar hundee aldaj bgaa yum daa

Avatar

Zochin 2018-01-03 49.0.152.66

Ii'm aviyastai hun ene tend huuhed hiigeed yavhad bgui Yu baihav de

Avatar

Зочин 2018-01-03 202.70.42.102

yun zambaraaguim

Avatar

Zochin 2018-01-03 59.153.87.33

Aviyastnuud l olon bolno shuu de

Avatar

Сүх 2018-01-03 66.181.182.10

Монголын нэрийг дэлхийд мандуулж байгаа Ариунбаатар бол монголын бахархал мөн.Аз жаргал,Амжилт бүхнийг ерөөе.

Avatar

Зочин 2018-01-03 103.229.120.53

Huuhed onchruulegch

Avatar

Зочин 2018-01-03 66.181.186.79

MANAY MONGOLCHUUDYN MUUKHAY ATAACH JUTUUCH, SAWAAGUY ZANG YANA DAA < KHARAAL IDEG . UURSDIINKHUU AMIDRALYG L KHICHEE, MARGAASH UURSDUU YAKHAA M

Avatar

Зочин 2018-01-03 202.131.225.150

Ямар мундаг залуу вэ, чамд бүх зүйл байна. Одоо гэр бүлийн тогтвортой амьдрал чухал шүү. Монголын бахархал.

Avatar

Зочин 2018-01-03 27.123.214.107

hania golni gej baij boloh uu

Avatar

ХОВДЫН ГАВЬЯАТ ГАНБАТ АГСАНГ ГҮЙЦЭХГҮЙ 2018-01-03 202.9.40.169

Гэхдээ сайн дуучин. Ганбат гавьяат тасархай бүр тасарцан дуучин байсан

Avatar

Зочин 2018-01-03 49.0.218.54

Шудрага хэлэхэд авсан шагналаар нь бодоод үз!

Avatar

зөвүү 2018-01-03 119.40.103.34

хүний өөрийн нийлсэн 6 хүүхэдтэй боловоо, энэ олон хүүхдийг дахин битгий өнчрүүлэрэй дээ залуу минь

Avatar

ddd 2018-01-03 202.70.36.182

ger bul, ur huuhdiin tuluu bol zutgel gargaagui bololtoi, hajuudahaa uneldeggui hun hol yavahgui

Avatar

зочин 2018-01-03

Дэлхийд амжилттай яваа эх орон нэгт залууд уран бүтээлийн амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-01-03 202.70.34.98

хэдэн хүүхэд өнчрүүлээд их муухай хүн байнөө. үнэхээр муухай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж