Орон сууцтай болсон иргэн 3 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Орон сууцтай болсон иргэн 3 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдэлнэ

Орон сууцтай болсон иргэн 3 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдэлнэ

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, мөн хувийн сууцтай болсон иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг.

Эдгээр иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн, харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа илгээх аж.
 

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ АНХНЫ ЖИЛД

Д/Д

Бүрдүүлэх бичиг баримт

Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага

Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх

Монгол шуудан компаниар хүргүүлэх

1

Харьяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харьяа татварын албанаас авах/

Орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах

Орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх

2

Харьяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах

Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх

3

Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. Харьяа татварын албанд 2. Санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт

Хүсэлтийг www.mta.mn сайтад байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/

4

Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах

Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх

5

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт

Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах

Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх

6

Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/

Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх/Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/

7

Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт

Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, тэмдэг дарж баталгаажуулах

Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх

8

Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ

Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх

9

Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт

Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг хуулбарын хамт авч ирэх

Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариотаар баталгаажуулсан байх

10

Хөрөнгийн үнэлгээний тайлан

Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх

11

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт

Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна.

12

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт

Хүснэгтэд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж