Б.Нарантуяаг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Б.Нарантуяаг чөлөөлжээ

Б.Нарантуяаг чөлөөлжээ

News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” буланг бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн дугаарт Эрүүл мэндийн яамыг онцолж байна.


Б.НАРАНТУЯАГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг авлига авсан хэргээр саатуулагдсан, хуулийн байгууллага түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл оны өмнө гарсан. Гэвч энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуулийн зөвлөх М.Цэнгүүн мэдэгдсэн юм. Үүний дараахан Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн билээ. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа

Тэрбээр "Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой хоёр асуудал хэвлэлээр олон хөндөгдөж байна. Уг нь өнөөдөр нэг хүний албан тушаал ярьж байхын оронд дэгдээд байгаа томуу, эмнэлгийн орны асуудал яривал сайн юмсан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Би УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудлыг би ярьж байна. Ярихад ичгэвтэр боловч өмнөх Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм билээ. Өмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би энэ талаар тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна. Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэсэн юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч одоогоор оронд нь хүн томилоогүй байна. 

ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь сүүлийн гурван жилийн дундажаас нэг хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Нийт өвчлөгсдийн 55 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж. 

Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай  /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг Засгийн газраас төрийн байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшилд зөвлөмж болгосон билээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАВ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг буруулсан. Тодруулбал, тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан хоёр хувь байхаар тогтов.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоов.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж