Бөхийн төрлүүдийн УАШТ ирэх долоо хоногт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Бөхийн төрлүүдийн УАШТ ирэх долоо хоногт эхэлнэ

Бөхийн төрлүүдийн УАШТ ирэх долоо хоногт эхэлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас 2018 онд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээний /УАШТ/ хуваарийг батлан гаргасан. Энэхүү хуваарийн дагуу энэ сард насанд хүрэгчдийн УАШТ-ий голлох тэмцээнүүд явагдаж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрс тодорно. Тодруубал, өчигдөр /2017.01.03/ хүндийг өргөлтийн улсын аваргууд тодорсон бол ирэх долоо хоногоос эхлэн бөхийн төрлүүдийн УАШТ болно. Чөлөөтийн тамирчдын өрсөлдөөн Орхон аймагт болох бол бусад тэмцээнүүд Спортын төв ордонд болохоор төлөвлөгдсөн байна. Харин нэгдүгээр сард болох байсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ дөрөвдүгээр сар хүртэл хойшлогджээ. 

Энэ сард болох насанд хүрэгчдийн УАШТ-ийн хуваарь:

ЧӨЛӨӨТ БӨХ

  • I.11-14 /Орхон аймаг/

КУРАШ БӨХ

  • I.10-12 /Улаанбаатар/

ЖЮҮ ЖИЦҮ

  • I.27-28 /Улаанбаатар/

ТАЕКВОНДО

  • I.13-14 /Улаанбаатар/

ТЭШҮҮР

  • I.13-14 /Улаанбаатар, Хандгайт/

ШАТАР /зөвхөн өсвөрийн УАШТ/

  • I.17-21 /Улаанбаатар/ 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж