2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 244,263 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Евроазиа Капитал холдинг’ /SUN+15%/,’Гонир’ (GNR+15%) болон ‘ЕМоние’/HCH+15%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Авто импекс” /AOI-14.96%/ болон ‘Хэрлэн Хивс’ /HRL -5.2%/ компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 799 ширхэг үнэт цаас 79,260,800 төгрөгөөр арилжигдсан байна
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,189.03 нэгж болж 1.02 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,470,853,107,203 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ