Австралид амаржсан ээжид 1000 долларын эрхийн бичиг бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Австралид амаржсан ээжид 1000 долларын эрхийн бичиг бэлэглэжээ

Австралид амаржсан ээжид 1000 долларын эрхийн бичиг бэлэглэжээ

OOGII  брендийг таниулж яваа О.Оюунцэцэг бүсгүй шинэ оны эхний өдөр Австралид мэндэлсэн ээжид 1000 ам долларын эрхийн бичиг бэлэглэжээ. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн могойн арьсан цүнх, гутал үйлдвэрлэж дэлхийн зах зээлд таниулахаар ажиллаж байна. Хамгийн сүүлд Япон улсад OOGII брендийн дэлгүүрээ амжилттай нээсэн юм. 

Тэгвэл О.Оюунцэцэг цахим хуудастаа “2018 оны анхны хүүхэд Монгол хүү байсан гайхалтай сайхан мэдээг Монгол хүн бүр, дэлхийн иргэд баярлан бэлэгшээн  хүлээн авсан билээ. Монгол хүүд аав Сүбээдэй нь Энхмөнх гэдэг сайхан нэрийг өчигдөр хайрлажээ. Энхмөнхийн ээж Сайнзаяа нь өдгөө Австралийн Сидней хотод сурдаг оюутан бөгөөд ингээд хоёр сайхан хүүгийн ээж болж байна.  Монголын үрс, дэлхийн хүүхдүүд эрүүл энх байх болтугай” гэж бичжээ.  

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж