
Сүүлийн мэдээгээр Лондоны үймээний үеэр цагдаагийнхан 525 хүнийг барин саатуулсан байна. Үймээн самуун зохион байгуулсан ялыг Британийн 100 гаруй иргэнд сонсгоод байгаа ба гурван хүнд нь машинаар цагдаа нарыг дайрах гэсэн учраас санаатайгаар хүнийг амийг хөнөөх гэсэн хэргийг сонсгожээ.
Наймдугаар сарын 9 гэхэд үймээн Английн бусад хотууд Ливерпуль, Манчестер, Бристоль ба Бирмингемд эхэлсэн байна. Ерөнхий сайд Дэвид Кэмерон зуны амралтаасаа яаралтай буцан ирсэн ба парламент нь яаралтай хуралдаан хийж байна.
Ш.МЯГМАР