Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд одоо ид үргэлжилж байна.
Тус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай, агаарын бохирдлыг бууруулах зарим шийдлийн тухай багтжээ.
Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах асуудлыг салбарын сайд нь хэлэлцүүлэх аж.
Хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.
№ |
Хэлэлцэх асуудал
| Засгийн газрын гишүүн |
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим шийдлийн тухай* | Г.ЗАНДАНШАТАР | |
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай* | Г.ЗАНДАНШАТАР | |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Ч.ХҮРЭЛБААТАР | |
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР | |
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ | |
Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай | С.ЧИНЗОРИГ | |
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл | С.ЧИНЗОРИГ | |
Журам батлах тухай | Д.СУМЪЯАБАЗАР | |
10. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
| ||
11. | Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
12. | Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
13. | Гадаад харилцааны сайд олон улсын бага хурал, уулзалтад оролцсон дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
14. | Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар | С.ЧИНЗОРИГ |