Хойд Солонгос пуужингийн туршилтад бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужингийн туршилтад бэлтгэж байна

Хойд Солонгос пуужингийн туршилтад бэлтгэж байна

Хойд Солонгос энэ эсвэл ирэх долоо хоногт тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршихаар бэлтгэж байна гэж АНУ-ын CBS телевиз мэдээллээ.

Тус телевизийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр Хойд Солонгос пуужингийн туршилтын эхний шатны бэлтгэл ажлуудыг базааж эхэлсэн байна. Туршилт энэ долоо хоногт, үгүй бол ирэх долоо хоногт хийгдэх төлөвтэй байгааг онцолжээ.

Мэдээлэлд тодорхой эх сурвалж дурдаагүй байна.

Хойд Солонгос хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 29-нд тив хоорондын тусгалтай “Хвасон-15” баллистик пуужин хөөргөсөн. Пуужин 53 минутад 4500 км зам туулаад Японы эргээс 210 км орчим зайд Зүүн тэнгисийн усанд унасан юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж