Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийслэлийн хэмжээнд энэ арван хоёрдугаар сарын 25-ны байдлаар, амбулаторийн нийт үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6 хувиар нэмэгдэж, эмнэлэгт шинээр хэвтсэн өвчтөний 60.5 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа тул байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын удирдлага, багш, эмч нарт уриалж, зөвлөмж хүргүүлж байна. Үүнд:

  1. Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш, ажилчдыг хичээл сургуулиас 5 хоног хүртэл чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлж, гэрт нь тусгаарлах, эмчлэх, эдгэрүүлэх
  2. Сургууль цэцэрлэгийн анги танхим, биеийн тамир, хурал цуглааны зааланд өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт хийж, анги танхимын дулааныг 18-20 хэмд байлгах
  3. Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдэд халуун бүлээн шингэн /буцалсан ус, аарц, чацаргана, аньс/ тогтмол уулгах
  4. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийг өдөрт 3-6 удаа томуугаас сэргийлэх цэгэн массаж хийлгэж, хэвшүүлэх
  5. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг /өдөрлөг, уулзалт, цуглаан гэх мэт/ зохион байгуулахгүй байх
  6. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд томуугаас урьдчилан сэргийлэх энгийн арга /гараа савандаж угаах, амны хаалт зүүх, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа тохой руугаа эсвэл амны цаас, алчуур хэрэглэх гэх мэт/-ийг зааж сурган хэвшүүлэх
  7. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих анхаарал халамжийг сулруулахгүй байж, өвчилсөн бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандан зөвлөгөө авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх, хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах олон нийтийн газар авч явахгүй байх, өвчилсөн бол гэрт нь байлгаж, бусдад халдвар тараахгүй байхыг зөвлөх

Эх сурвалж: СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж