Ньюс хөтөч: Өнөөдөр оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаат өдөр

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Өнөөдөр оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаат өдөр

ӨНӨӨДӨР НЭГДҮГЭЭР САРЫН 04

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР

Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Монгол Улсын Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны хоёрдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажил эхэллээ. Бүртгэлийг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.

10.00

  • Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлтийн үйл ажиллагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 102 тоотод болно.

11.00

  • МҮЭ-ийн холбоо гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдсэнийг эсэргүүцэж,  нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭ-ийн холбооны байранд болно.

12.00

  • "Монгол ньюс" мэдээллийн төвд Оффшор авлигын эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • МАХН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. “Үндэсний мэдээллийн төв”-д хурал болно.

15.00 

  • Бүтээлч, судлаач Д.Баярцэцэгийн цувралаар толилуулж буй “МОД III” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ

10.00

  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж