Дүүргийн Эрүүл мэндийн төв төрөл бүрийн дэрний цэстэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Дүүргийн Эрүүл мэндийн төв төрөл бүрийн дэрний цэстэй боллоо

Дүүргийн Эрүүл мэндийн төв төрөл бүрийн дэрний цэстэй боллоо

Баянгол дүүрэг нь “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байгаа билээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв, “Ахмадын эмнэлэг дэр сонгох, цэстэй боллоо. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд дэр маш чухал үүрэгтэй. Дэрний байдлаас шалтгаалан хүний бие бүрэн амарч, тайвширч байдаг.

Тиймээс үйлчлүүлэгчдийн дэрний асуудалд анхаарч байгалийн органик бүтээгдэхүүн болох жамц давс, ганга өвс, монгол цайны идээ, алтан арвай зэргээр хийгдсэн хүний эрүүл мэндэд ашиг тустай дэрнүүдийг сонголт болгосон. Хэвтэж буй хүмүүст дэрний ач холбогдлыг танилцуулан өөрт нь тохирох дэрээр үйлчилж байна. Уг дэрийг дэрлэснээр хүзүү толгой хөших, өвдөх үед амарч тайвшруулах, хуян шар ус хөөрсөн, даралт, зүрх судасны өвчтэй хүнд нэн тохиромжтой бөгөөд алжаал ядаргааг тайлах зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БГД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж