Газраа чөлөөлж төмөр замын шинэ буудалтай болох боломж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Газраа чөлөөлж төмөр замын шинэ буудалтай болох боломж нээгдлээ

Газраа чөлөөлж төмөр замын шинэ буудалтай болох боломж нээгдлээ

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 захирамж болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 сарын 21-ний өдрийн 29-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, ил задгай зогсоол талбайд авто машин, тээврийн сэлбэг хэрэгсэл худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/4312 албан тоот бичгийн дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн эзэмшлийн газар болох Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “1000 машины зогсоол нэртэй” газарт автомашины худалдаа эрхлэгч иргэдийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны дотор автомашинаа татан авч газар чөлөөлж өгөхийг анхааруулсан албан мэдэгдлийг хүргүүлсэн юм. Дурдсан хугацаанд авто машинаа татан аваагүй тохиолдолд тухайн газрыг албадан чөлөөлөх болохыг мэдэгдсэн. Гэсэн ч дурдсан хугацаанд газраа чөлөөлөөгүй тул өнөөдөр өглөөний 08:00 цагт Нийслэлийн газрын алба, цагдаа, УБТЗ-ын холбогдох албаны хүмүүс 1000 машины зогсоол нэртэй газарт автомашин худалдан борлуулж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, уг газрыг албадан чөлөөлөх ажиллагааг дахин 1 цагаар хойшлуулж, дурдсан хугацаанд тус тусын автомашиныг татан авч газар чөлөөлж өгөхийг анхаарууллаа. Уг газарт холбогдох газруудын зөвшөөрөлгүй хууль бусаар автомашины худалдаа зохион байгуулж байсан “Даяар хас” компаний захирлын муйхар занг эс тооцвол бусад автомашин худалдан борлуулж байсан иргэд сайн дураар тус тусын автомашиныг татан авч газраа чөлөөлж өглөө. Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн хууль ёсны эзэмшил газраа чөлөөлж Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/813 тоот шийдвэрээр олгогдсон газар ашиглах эрхийнхээ дагуу төмөр замын шинэ буудлаа барих бололцоо нээгдэж байна. Уг газрыг чөлөөлөхөд тусалсан Нийслэлийн засаг дарга болон түүний захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Нийслэлийн газрын алба, ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар, Ачигч машинуудын нэгдсэн холбооны хамт олонд “Улаанбатар төмөр зам” ХНН гүнээ талархсанаа илэрхийлье.

“Улаанбаатар төмөр зам” ХНН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж