Парис Хилтон сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Парис Хилтон сүй тавьжээ

Парис Хилтон сүй тавьжээ

Парис Хилтон сүй тавьжээ.  Холливудын чинээлэг, шаргал үстүүдийн жишгээр үдэшлэг, цэнгүүн хэсч, дураараа авирлаж, шар хэвлэлийн бай болж явсан тэрбумтны өв залгамжлагч охин насан туршийнхаа хайрыг олсон бололтой. Хоёр жил гаруй хугацаанд дотно харилцаатай байсан Парис Хилтон, Крис Зилка нар хамтын амьдралаа зохиохоор шийдсэн байна.

Энэ тухай Парис Инстаграм хуудсандаа “Би зөвшөөрсөн! Насан туршийн хайртайгаа сүй тавьсандаа маш их баярлаж, догдолж байна. Миний хамгийн сайн найз, миний зүрх сэтгэл. Бүхий л талаар надад төгс тохирох эр. Халамжтай, үнэнч, хайр татам, бас уян зөөлөн. Би хорвоогийн хамгийн азтай охин! Мөрөөдөл минь биеллээ. Шидэт үлгэр үнэн гэдгийг харуулсан чамдаа баярлалаа” хэмээн бичжээ.

Түүний сүйт хархүү Крис Зилка нь Украин гаралтай, 32 настай. АНУ-ын жүжигчин бөгөөд модель. Тэд найман жилийн өмнө анх танилцсан боловч хоёр жилийн өмнөөс учир ургуулжээ.

Ядам хуруундаа чамгүй том алмазан шигтгээтэй сүйн бөгж зүүсэн Парис бөгжнийхөө тухайд “Үнэхээр гоёмсог, дэндүү чамин. Хуруундаа зүүж байхдаа гар минь чичирч байсан. Миний харсан хамгийн сайхан бөгж” хэмээн бичжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж