Чөлөөт бөхийн тамирчид Орхонд цугларна

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн тамирчид Орхонд цугларна

Чөлөөт бөхийн тамирчид Орхонд цугларна

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болно. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ихээхэн онцлогтой болох бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.

Мөн тэмцээн Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглахаар болсон. Үүнээс гадна жин тус бүрт амжилттай оролцсон тамирчдад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгодог уламжлал хэрэгжинэ. 

Баг тамирчид өөрсдийн клуб, клубт бэлтгэлээ хийж байгаа бөгөөд тэмцээнд оролцох тамирчид энэ сарын 11-ний өдөр бүрэн тодрох юм байна. 

Орхон аймагт 2003 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин шилдгүүдийг тодруулахаар болж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж