Сум алдсан цэргийн бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Сум алдсан цэргийн бие сайжирчээ

Сум алдсан цэргийн бие сайжирчээ

Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн цэргийн албан хаагч буугаа цэвэрлэж байгаад сум алдаж, өөрийгөө шархдуулсан хэрэг явдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд болжээ.

Шархадсан албан хаагчийг Дорнод аймагт авчирч, цээжний хөндийг нь нээж сумыг нь авсан байна. Биеийн байдал нь сайжирсан ч хараахан эмнэлгээс гараагүй байгаа гэж Батлан хамгаалах яамны холбогдох хүн мэдээлэл өглөө.

Онцлоход, Говь-Алтай аймагт нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө буудаж, шархдуулсан хэрэг мөн гарсан байна. Тэрбээр Цэргийн төв госпитальд эмчлүүлж байгаа аж. Түүнтэй цэргийн албан хаагчийг андуурч, буруу мэдээлэл мөн цацагдаж байна гэдгийг холбогдох албаны хүн санууллаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж