“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхгүй болжээ

“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхгүй болжээ

Хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг киноны уран бүтээлчид дуулгасан.

Тэгвэл Оскарт нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнд  “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 92 улсын уран сайхны кинотой өрсөлдөж, сүүлчийн есөн кино шалгаруулалтад хараахан багтаж чадаагүй байна. 

Энэ талаар “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны олон улсын харилцааг хариуцан ажилладаг, зөвлөх продюсер Д.Цэнгэлээс /PhD/ тодруулахад “Олон улсад “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино маань маш амжилттай олон улсын кино наадмуудаар аялж яваа. Хамгийн сүүлд гэхэд Сочигийн олон улсын кино наадмаас “Шилдэг хөгжмийн зохиолч” шагналыг Ш.Өлзийбаярт өгсөн.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Хятадын олон улсын хүүхдийн XIII наадамд амжилттай оролцсон. Мөн Испанийн Каса Олон улсын наадмаас “Шилдэг зураглаач” шагналыг Д.Ангараг нарт тус, тус олгосон. Харин Оскарын наадмын хувьд кампанит ажлыг хийх олон улсын  пи-ар, маркетингийн компани хөлслөх зарчимтай байдаг юм байна. Уг ажил нь олон улсад шуугиан тарих, шүүмжлэгч нараар үзүүлж нийтлэл гаргах, тусгай үзвэр зохион байгуулах зэрэг нийт 120 мянган ам.долларын төсөвтэй ажил байлаа. Цаг хугацааны хувьд ч гэсэн нэн даруй эхлэхгүй бол анх удаа Оскарт нэрээ дэвшүүлж байгаа улсууд маш өрсөлдөөнтэй туршлагатай компаниудыг хөлсөлдөг юм байна.  

“Чингисийн хүүхдүүд” киноныхоо кампанит ажлаа эхлүүлэлгүй хугацаа алдаж, компаниа хөлсөлж чадаагүй зэрэг шалтгаанаар энэ жил бидний хувьд туршлага дутлаа. Ирэх жил бидний хийх дараа дараагийн бүтээлдээ энэ үйл ажиллагаанд зориулж нэлээдгүй хөрөнгө цуглуулах шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон, сургамжтай жил боллоо. Цэвэр уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөс гадна улс орноо төлөөлж оролцож чадахуйц бэл бэнчинтэй байх хэрэгтэй байдаг юм байна” гэсэн мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Энэ жилийн Оскар наадамд жүжигчин Анжелина Жоли Камбож улсын давхар иргэншилтэйгээр “First they killed my father” киноны найруулагчаар ажилласан. Мөн Камбож улсын өмнөөс гадаад хэл дээрх Оскарын кино наадамд өрсөлдүүлсэн боловч богино есөн киноны шалгаруулалтад ороогүй байна. Тиймээс авьяас мөнгө, амбиц  аль аль нь байсан ч Оскарын шалгуур тийм ч амаргүй даваа болох нь үүгээр харагдаж байна” гэв.

Академийн дээд шагнал болох 90 дэх удаагийн Оскар наадмын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд  энэ жил хамгийн их буюу дэлхийн 92 орны кино өрсөлдсөн байна. Эдгээр дэлгэцийн кино бүтээлүүдийг өнгөрөгч аравдугаар сарын 2-нд хүлээн авч дууссан бөгөөд эхний ээлжид есөн киног шалгаруулжээ. Харин Оскарын наадмын тайзнаа шилдэг таван киног танилцуулахаар болсон байна. 

Шилдэг таван киноны жагсаалт:

•    “A Fantastic Woman” (Chile)

•    “Foxtrot” (Israel)

•    “In the Fade” (Germany)

•    “Loveless” (Russia)

•    “The Square” (Sweden)

Өрсөлдөгч бусад кинонууд

•    “Felicite” (Senegal)

•    “The Insult” (Lebanon)

•    “On Body and Soul” (Hungary)

•    “The Wound” (South Africa)

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж