Ирландын хөлбөмбөгч лотто хожиж, саятан болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Ирландын хөлбөмбөгч лотто хожиж, саятан болжээ

Ирландын хөлбөмбөгч лотто хожиж, саятан болжээ

Ирландын хөлбөмбөгч саятны лоттонд хожиж, 2018 оныг том ялалтаар эхлүүлжээ.

Английн хөлбөмбөгийн лигийн “Престон Норт Энд” клубын хамгаалагч Кевин О’Коннор шинэ жилийн баяраа гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхээр Ирландад очсон үедээ сугалаагаар нэг сая евро хожсоноо олж мэдсэн гэнэ.  

Түүний авга ах Пидер Мерфи арванхоёрдугаар сарын 14-нд бэлэг болгож Ирландын үндэсний лотто сугалаанаас тасалбар авч өгсөн гэнэ. Бэлгэнд авсан сугалаа нь түүнийг саятан болгожээ.

Шагналаа гардаж авсныхаа дараа О’Коннор “Шагналын мөнгөө юунд зарцуулахаа шийдээгүй байгаа. Одоохондоо багаа дээд лиг рүү дэвшихэд нь туслахад бүхий л хүч чадал, сэтгэл зүрхээ зориулж байна” гэж ярьсан байна.

Сугалааны тохирол явагдаж, ялагч нь дотоодоос тодорсон тухай мэдээ сонсоод О’Коннорын ээж Бреда хүүгээ сугалааныхаа дугаарыг тулгахыг сануулсан гэнэ.

“Нэлээд хайсны эцэст би сугалааны тасалбарын зургийг олсон. Нэг сая еврогийн шагналтай сугалаа гэж төсөөлөө ч үгүй” гэж О’Коннор ярьжээ.

Уэксфордоос гаралтай 22 настай О’Коннор Ирландын 21-ээс доош насны шигшээ багт хүчин зүтгэж явсан юм. Өдгөө түүний харьяалагдаж буй “Престон” клуб ирэх бямба гаригт /2017.01.06/ FA Cup тэмцээний гуравдугаар шатанд “Виком Вандерерс” багтай тоглох ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж