Автын осол гарч, зургаан хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Автын осол гарч, зургаан хүн үрэгджээ

Автын осол гарч, зургаан хүн үрэгджээ

Италийн хойд хэсгийн Брешиа орчимд хурдны зам дээр томоохон осол гарч, зургаан хүн амь насаа алджээ. Тэдний хоёр нь бага насны хүүхдүүд байсан байна.

А21 хурдны зам дээр ачааны машин суудлын тэргийг хажуугийн эгнээ рүү шахсаны улмаас жижиг тэрэг шингэн түлш зөөвөрлөж явсан том оврын ачааны машины нөөцлүүрийг мөргөжээ. Улмаар дэлбэрэлт үүсч, ачааны машины жолооч болон суудлын тэрэгт зорчиж явсан нэг гэр бүлийн таван гишүүн ослын газарт амиа алдсан байна. Суудлын тэрэг нь Kia маркийн, Францын дугаартай машин байсан гэж AFP агентлаг мэдээлжээ.

Дэлбэрэлтийн улмаас үүссэн утаа хэдэн километрийн цаанаас ч харагдаж байсан тухай гэрчүүд ярьсан байна.

 

С.ЦЭЛМЭГ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж