“Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэрийг ажил хэрэг болгохгүй бол Засгийн газрын танхимаас гарна гэдгээ УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж намын нөхөддөө хэлжээ. Энэ яриа шинэ он гарахын өмнө болж өнгөрсөн аж.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” хууль зөрчин авсан гэж үздэг. Харин “Монголын зэс” компанийн хувьд хуулийн дагуу 49 хувийг худалдан авсан, ингэж худалдан аваагүй бол гадаадын компани “Эрдэнэт”-ийн 49 хувьд эзэн суух байсан гэж мэдэгдсээр ирсэн юм.
Г.ХОРОЛ