Орос-Хятадын хамтарсан “Мохэ-Дацин” нефтийн хоолойн хоёр дахь салаа ашиглалтад орсныг хятадын Төв телевиз мэдээллээ.
Хятадын нефтийн салбарын үндэсний корпорац CNPC “Мохэ-Дацин”-ий хоёр дахь салааг өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард угсарч дууссан юм. Ингэснээр Хятадын тал гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанаас нь өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө биелүүлсэн.
“Мохэ-Дацин” хоолойгоор Хятадын тад жилдээ 15 сая тонн нефть Оросоос импортлон авах юм. Орос-Хятадын нефтийн гол хоолойн болох “Сковородино-Мохэ” 2011 онд ашиглалтад орсон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ