1000 машины захын худалдаа эрхлэгчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

1000 машины захын худалдаа эрхлэгчийг баривчилжээ

1000 машины захын худалдаа эрхлэгчийг баривчилжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн Төмөр замын хажууд байрлах 1000 машины зогсоол авто захыг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ газрыг чөлөөлөхтэй холбогдуулан өнөөдөр /2018.01.03/ албаныхан очсон ч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хамгаалалтад тус газрыг авчээ. Гэвч худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан, зарим худалдаа эрхлэгчдийг баривчилсан байна

Энэ үйл явдал ‘Улаанбаатар төмөр зам’ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өнөөдөр цагдаагийн байгууллагатай хамтран авто худалдаа эрхлэгчдийн машиныг ачиж, уг газрыг албадан чөлөөлөх гэснээс болсон гэж эх сурвалж хэллээ. 

Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс уг газрыг 2007 оноос эхлэн тордож, нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах төвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй болголоо гэж мэдэгдээд буй.

Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс 1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө мөнгө боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Худалдаачид болон цагдаа нарын дунд үүссэн маргааны талаарх бичлэг

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж