ОХУ: Тамхи, шатахуун, хүүхдийн халамжийн мөнгө нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ: Тамхи, шатахуун, хүүхдийн халамжийн мөнгө нэмэгдэнэ

ОХУ: Тамхи, шатахуун, хүүхдийн халамжийн мөнгө нэмэгдэнэ

РИА Новости агентлагийн мэдээлснээр ирж буй 2018 онд ОХУ-д хэд хэдэн бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байна. Тухайлбал, нийтийн тээвэр, шатахуун, тамхи, эмийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх юм.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс шатахууны үнэ литр тутамдаа 50 копеек, харин долдугаар сарын 1-нээс дахин 50 копеек нэмэгдэж, нийтдээ энэ онд шатахуун литр тутамдаа нэг рублиэр нэмэгдэх юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар шатахуун түгээгүүрийн газрууд жижиглэнгийн үнээ нэмж 80-90 копеекээр нэмэх магадлалтай ажээ. Мөн импортын суудлын авто машины үнэ дунджаар 10-17 хувь нэмэгдэнэ. Нийслэл Москваг оролцуулаад хэд хэдэн том хотын нийтийн тээврийн зорчих хөлс нэмэгдлээ. Москвагаар жишээ авахад, нийслэлийн зорчигч тээврийн “Тройка” картны үнэ нэг рублиэр нэмэгдэж, 36 рубль болох бол “Единый” картаар 60 удаа зорчих үнэ 1765 рубль, 30 хоногт хязгааргүй зорчих карт 2075 рубль болж байна.

Эмийн бүтээгдэхүүний хувьд амин хэрэгцээт эмийн үнэд өөрчлөлт орохгүй. Харин Европоос импортолдог эмийн үнэ 10-15 хувь өснө. Тамхичдын хувьд “дуртай” бараагаа өнгөрсөн онтой харьцуулахад 10 хувь илүү үнээр буюу нэг хайрцаг янжуурыг дунджаар 150 рублиэр авах нь.

Халамжийн бодлогын хувьд хүүхдэд зориулсан мөнгөний хэмжээ нэмэгдэж байна. Тухайлбал, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэр бүлийн эхний хүүхдэд олгох халамжийн мөнгийг шатлалтайгаар өсгөх юм. Хүүхдийн мөнгө 2018 онд 10 523 рубль, 2019 онд 10 836 рубль, 2020 он гэхэд 11 143 рубль хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ хүүхдийг нэг нас зургаан сар болтол халамжийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгийг нийт гэр бүлийн 50 хүртэл хувь нв хүртэх тооцоог хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж