Монголын анд нөхдөө, 2018 он бидэн рүү инээмсэглэн айлчлан ирлээ. Миний бие бүх анд нөхдийн шинэ оны мэндийг эрж, чин сэтгэлийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна.
Улиран одсон 2017 он Хятад, Монгол хоёр улсад ихээхэн ач холбогдолтой жил байлаа. Тухайлбал, ХКН 19-р Их хурлаа амжилттай хуралдуулж, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогт социализмын үзэл санааг баталж, хөгжлийн зорилт болон стратегийг гаргаж, Хятад Улсын ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойллоо. Монгол Улсын хувьд мөн шинэ Засгийн газраа байгуулж, эрх баригч МАН 28-р Их хурлаа хуралдуулж, Монголын дараагийн шатны хөгжилд таатай суурийг бүрдүүллээ. Харин Хятад, Монгол хоёр улсын харилцааны тухайд 2017 онд мөн л арвин үр өгөөжтэй жил байлаа. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд, одоогийн Шадар сайд болон улс төрийн намуудын удирдлагууд Хятад Улсад болсон олон улсын хурал уулзалтад оролцсон билээ. Түүнчлэн саяхан Монгол Улсын шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хятад Улсад албан ёсоор айлчилсан нь Монгол Улсын шинэ Засгийн газар, Хятадын тал хоорондын хийсэн анхны өндөр хэмжээний уулзалт болсон юм. Тэрхүү айлчлал үр дүнгээ өгч, талууд бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлуудыг харилцан хүндэтгэхээ дахин нотолж, хоёр улсын харилцааны улс төрийн үндэс суурийг бататгасан билээ. Мөн энэхүү айлчлалын ачаар Хятадын тал өөрийн үйлдвэрлэлийн илүүдлийг арилгах зэрэг олон саад бэрхшээлийг үл харгалзан ихээхэн зохицуулалт хийж, Монголын анд нөхдийн ихээхэн анхаарч буй Ганцмод боомтын нүүрсний тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ тал дээр та бүхнийг илүү олон таатай мэдээллийг авсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.
Анд нөхдөө, Хятадад “Шинэ оны шинэ эхлэл, түмэн зүйлийг шинэчилнэ” хэмээх эртний үг байдаг. Хятадын ард иргэд хуучныг үдэж, шинийг угтах мөчид сайн сайхныг хүсдэг уламжлалтай. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Монголын анд нөхөдтэй адил шинэ жилийн баярт уур амьсгалд автахын зэрэгцээ, 2018 онд Хятад, Монголын харилцаанд мөн хүлээлт, итгэл, хүсэл эрмэлзлээр дүүрэн байна.
2018 онд талууд улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, санаа амар хөршүүд байхыг хүсэж байна. Найз нөхөд, хөрш айлын харилцааны хувьд хамгийн чухал нь харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэх байдаг. Улс хоорондын харилцаа хэдий арвин, тал бүрээр холбоотой мэт харагдах боловч үүний гол үндэс нь ердөө л энэ нэгэн энгийн ёс байдаг. Хятад Монгол хоёр улс сайн хөршүүд, сайн андууд, сайн түншүүд байхын тулд бие биеийн язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлуудтай холбоотой бүхий л асуудлыг зайлшгүй хамгийн нэгдүгээрт тавих хэрэгтэй. Харилцан санаа амар байж, харилцан сэтгэл тайван байж гэмээнэ хоёр улсын харилцаа илүү тогтвортой, илүү хурдан, илүү ирээдүйтэй байх болно. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг урьдын адил хүндэтгэсээр байх бөгөөд Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно. Энэ тал дээр Хятадын тал тууштай байх болно. Үүний нэгэн адил Монголын талыг Төвд, Тайваньтай холбоотой асуудал дээр “Нэг Хятад” ын зарчмыг чанд баримталж, амлалтаа биелүүлэхийг хүсэж байна. Түүхэнд, тэр дундаа хоёр талын сүүлийн үеийн харилцааны хөгжлийн байдал нь улс төрийн харилцан итгэлцэл бол хоёр улсын харилцааны үндэс мөн бөгөөд энэхүү үндсийг сайтар хамгаалах аваас аливаа ажил хэргийг хэлэлцэх боломжтой болж, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаа модны мөчир нахиалах мэт өргөжин тэлж, Монголын ард түмэн илүү арвин үр шимийг хүртэнэ гэдгийг ахин нотолж байна.
2018 онд талууд стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, дотны найз болохыг хүсэж байна. Хятадын тал Монголын талтай өндөр, дээд түвшний харилцан айлчлалын хандлагыг хадгалан бэхжүүлэхэд бэлэн байна. Бид Монголын удирдагч нар тааламжтай үед Хятад Улсад айлчлахад таатай байх болно. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Хятад Улсын удирдлага мөн Монголд айлчлахад нааштай түлхэц өгөх болно. Эдгээр өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудыг хоёр улсын харилцааны хөгжлийг улам урагшлуулж, хоёр талын хөгжлийн дахин дахин шинэ оргил үеийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хятадын тал олон улсын арга хэмжээ, тухайлбал Хятад Улсад зохион байгуулах олон талт арга хэмжээнүүдийн завшааныг ашиглан Монголын талын удирдлага нартай харилцаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн Хятадын тал Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн нам, цэрэг арми болон иргэний байгууллага зэрэг байгууллагуудтай тал бүрийн, олон түвшний харилцаатай байж, харилцан суралцах, зөвшилцөх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна. 2018 онд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Хятад Монголын Засгийн газар хоорондын комиссын, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Хятад Монголын зөвлөл, Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт, Хятад Монголын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалтыг тус тус зохион байгуулах болно. Эдгээр механизмын яриа хэлэлцээ хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ахиулахад илүү чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Үүний зэрэгцээ, Хятад Улс Монгол Улсыг олон улсын нийгэмд холбогдох үүрэг гүйцэтгэж, нөлөөллөө үзүүлж, Монгол Улсыг НҮБ, АПЕК гэх мэт олон талт хамтын ажиллагааны механизмд идэвхтэй оролцохыг үргэлжлүүлэн дэмжих болно. Одоогоор, ШХАБ нь тухайн бүс нутагтаа хамгийн олон хүн амыг хамарсан, хамгийн нөлөө бүхий олон талт хамтын ажиллагааны механизмын нэг болоод байгаа бөгөөд уг бүс нутгийнхаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон улс төрийн харилцан итгэлцэлд дэмжлэг үзүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэж ирсэн. Улам их улс орнууд ШХАБ-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн жил Энэтхэг болон Пакистан энэхүү их гэр бүлд нэгдсэн. Энэ жил ШХАБ-ын хөгжлийн чухал жил болж байгаа бөгөөд Хятад Улс энэ жилийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын даргалагч улс болох болно. Монгол Улсыг ШХАБ-д нэгдэхэд бид дэмжин таатай байх болно. Энэ нь гарцаагүй Монгол улсын олон улс дахь нөлөөллийг ихээхэн дээшлүүлэх бөгөөд мөн Монголын ард түмний эрх ашигт бүрэн дүүрэн нийцнэ.
2018 онд талууд бүгд урагш алхаж, хамтдаа хожих түншүүд болохыг хүсэж байна. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын 19 дүгээр Их хурал дээр Хятад Улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгоход түлхэц үзүүлэхэд бүх хүчин чармайлтаа гаргаж, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санааг тууштай баримталж, “Нэг бүс Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хөгжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн. Миний үзэж байгаагаар, Монгол Улс нь хөрш орны хувьд Хятадын хөгжлийн үр өгөөжөөс хуваалцах илүү давуу боломжтой. Гэвч хамгийн гол нь энэ боломжийг цаг алдалгүй, зохистойгоор атгаж авч чадахаас хамаарна. Хятад Улс Монгол Улсад элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санааг хэрэгжүүлэхээр баримталдаг үндсэн зарчим бол харилцан ашигтай, хамтдаа хожих явдал бөгөөд Монгол Улсыг илүү дөхөм байдлаар Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухад таатай байх болно. Жишээ нь, чөлөөт худалдааны хэлэлцээр. Одоогоор дэлхийн маш олон улс орон, ялангуяа хөрш орнууд Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ээлж дараалан хүлээж байна. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудал дээр өмнө нь нэгэн эрхэм “хэнд нь илүү ашигтай вэ” гэсэн асуулт дэвшүүлж байсан. Үнэндээ хариулт нь маш амархан. Хэрвээ Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдвал Хятадын талд 3 сая гаруй хүн амтай зах зээл нээгдэж байгаа бол, Монголын талд 1 тэрбум 400 сая хүн амтай зах зээлийн асуудал яригдана. Хэнд нь илүү ашигтай байна вэ? Хариулт нь тодорхой байна. Миний бие ч бас талууд Тавантолгой болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагаан дээр эртхэн эерэг бодит ахиц дэвшилд хүрээсэй гэж хүсэж байна. Хэдийгээр Хятад Улс нүүрсээр дутагдахгүй ч, бид урьдын адил олон хэлбэрээр Монгол Улсыг өөрийн давуу боломжийг дайчлан, түр зуурын эдийн засгийн хүндэрлээ даван туулахад туслалцаа үзүүлэх болно. Үүнээс гадна, Хятадын тал Монгол Улсын хөгжил, Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бүтээн байгуулалтад өөрийн чадах чинээгээр үргэлжлүүлэн туслах болно. 2018 онд бид бүхэн БНХАУ-ын тусламжаар илүү олон сургууль, цэцэрлэг, зам, гүүр сүндэрлэн босохыг харна гэдэгт итгэлтэй байна. Эдгээрийн шавь тавих, ашиглалтад оруулах ёслол дээр та бүхэнтэй уулзахыг хүлээж байна.
2018 онд талууд байнга харилцан зорчиж, сэтгэлийн анд болохыг хүсэж байна. Хоёр улсын удирдагчдын тохиролцооны дагуу, Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хурал тун удахгүй болох гэж байна. Бид энэхүү шинэ механизм хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг эрчимтэй хөгжүүлэхэд гүүр нь болох чухал үүргээ гүйцэтгэхийг хүлээж байна. Ши Жиньпин даргын Монгол дахь айлчлалын нэгэн чухал үр дүнгийн хувьд, саяхан Хятад Улсын “Ухаарч амьдрах хорвоо” ОАК Монгол үзэгчдийн хүртээл болсон. Маш олон Монгол найзууд телевизүүд рүү, манай Элчин сайдын яам руу залгаж, имэйл явуулж, халуун дотно сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Цаашид улам олон Хятадын шилдэг телевизийн олон ангит кинонуудыг та бүхний мэлмийд хүртээх болно гэдэгт итгэлтэй байна. Мөн бид Монгол Улстай хэвлэл мэдээлэл, залуучуудын салбарт харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Бид улам олон Монгол найз нөхдөө Хятадад суралцах, ажиллах, аялах, эмчилгээнд хамрагдахад таатай хүлээж авах бөгөөд илүү их хөнгөлөлт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын ард иргэд гадагш аялах нь эрс нэмэгдэж жилд давхардсан тоогоор 100 сая гаруй иргэн гадагшаа аялж байгаа бөгөөд тэд хилийн чандад жилд 100 тэрбум гаруй ам.долларыг зарцууллаа. Бүх тивийн улс орнууд илүү олон Хятадын жуулчдыг татахаар хичээж байна. Үүнтэй харьцуулахад, жилд зөвхөн 300 мянга орчим Хятад иргэн Монголд ирдэг. Миний бие Монгол Улс виз гэх мэт асуудал дээр илүү хөнгөвчилсөн бодлого авч хэрэгжүүлж, Хятадын аялал жуулчлалын зах зээлийн асар том бялууг Монголын ард түмэнд хүртээж ашиг шимийг нь хүргээсэй гэж хүсэж байна.
Эдгээр хүсэл эрмэлзлүүд биеллээ олох нь Монголын найз нөхдийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Миний бие 2018 оныг Хятад Монголын харилцаанд илүү их хөгжил, илүү их ахиц дэвшил авч ирсэн арвин их өгөөжтэй жил байлгахын төлөө Монголын найз нөхөдтэй хамтдаа хичээн зүтгэх болно. Миний бие та бүхэнтэй санал бодлоо солилцож, хамтдаа Хятад Монголын харилцааг хөгжүүлэх талаар санал гаргахад бэлэн байна. Энэ боломжийг ашиглан бяцхан сурталчилгаа хүргэхэд, манай ЭСЯ-ны фэйсбүүк пэйж(Embassy of the People’s Republic of China in Mongolia)албан ёсоор нээгдсэн байгаа. Та бүхнийг анхаарлаа хандуулж, дэмжихийг хүсэж байна. Миний бие тэнд та бүхний дуу хоолойг сонсоход бэлэн байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Шин Хаймин
Зочин 2018-01-03 27.123.214.104
БНХАУ-ын ард түмэн Монгол улсыг үнэн сэтгэлээсээ хүндэтгэн тусгаар улсын тогтнолыг хүндэтгэн бизнесийн ёс зүйтэй хүндэтгэл үзүүлэн хамтран ажиллах санаа зорилгыг хүндэтгэн үзэж байгаа нь үнэхээр таалагдаж байна.
Dalai 2018-01-03 66.181.160.83
Elchin saidad bolonmonhin horsh hytadin ard tvmend shine oni mend hvrgehin yldamd manai jijig ornig hvndlen hariltsanashigtai ajilna gedegt gvne itgej bna ono buura yduu ym shig haragdabch monolin huuchini vger aygni hariu odorto agtni hariu jilde gesen erhem saihan vgig sanaj vrgelj hvnes tus abah bol doroogin shinj timees hariu tus hvrgeh odor oirhon gedegt itgel dvvren bna hytad hvni alsin uhan hodolmorch zand bi durtai monhin horsh mongolshuud
ЖЕНКО 2018-01-03 202.179.24.40
ОРОС ХАДМУУДТАЙГАА НИЙЛЖ БАЙГААД ЧАМАЙГ ЗОДНО ШӨӨ.
Ооо 2018-01-03 112.72.11.104
Монгол ялна
Зочин 2018-01-03 194.254.133.9
Хятадын хөдөлмөрч хичээнгүй ард түмэнд бас шинэ ондоо улам их амжилт олоорой гэж хүсье
ХУЖААД БУУЖ ӨГХӨД 49 ХОНОГИЙН ХУГАЦАА ӨГЛӨӨ. 2018-01-03 202.179.25.100
МОНГОЛ ЯЛНА
ТУУХ бол СУРГАМЖ 2018-01-03 66.181.181.36
МОНГОЛЧУУД сонсдог номыг сонсоорой хумуусэээ.
Зочин 2018-01-03 66.181.181.36
МОНГОЛЧУУД сонсдог ном. Сонсоорорй хумуус ээээ.
Зочин 2018-01-03 66.181.181.36
Олзийбаатар туухчийн МОНГОЛЧУУД сонсдог номыг нэг сонсоорой. ТУУХ бол СУРГАМЖ. Урд хершийн бодлогыг сайн ойлгоно доооо
uvur mongoliin zaluu 2018-01-03 223.104.3.231
en hun mongol heltei yuu?
Иргэн 2018-01-03 103.9.90.228
Эрхэм элчин сайдтай ажил хэргийн холбоотой уулзаж ярилцаж байхад Монгол улсыг дэмждэг, эевэргүү, аливааг наанатай цаанатай хардаг хүн санагдсан. Үнэхээр бид энэ хоёр хөршөөсөө салаад нүүгээд явчихгүй тул эв эеийг хичээж Монгол хүний уужуу, алсын хараатай бодлогоор хандах ёстой. Үүний зэрэгцээ дэлхийн ардчилсан улс орнуудтай тогтоосон сайн харилцаагаа ч гэсэн додомдож хямгадаж байх нь зүйтэй шүү
Зочин 2018-01-03
Одоо монголд ирдэг барилгачин байхгүй болсон. Төгрөг унаж юань үнэтэй болсон тул ашиггүй. Хятадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа гүүр замын ажилд л ирдэг болсон.
Mongol 2018-01-03 66.181.161.85
Bayarlalaa.hyatad nuhudduu ch bas shine onii mend hurgie! Ta buhnii ach tusiig ushuu iluu hurtmeer bgaa shuu
Kub 2018-01-03 27.123.214.108
Dan tsamtstai mendchilgee devshuulj baigaa ni yuug ilerkhiilnev …
иргэн 2018-01-03 202.9.43.160
хүний толгойг яана гэнэв тэнэг минь өөрийнхөө бөндгөрийг хямгадаж яв.
Зочин 2018-01-03 103.26.193.240
Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа
Зочин 2018-01-03 27.123.212.134
Баярлалаа хоёр улс бүх салбарт харилцаа холбоогоо өргөжүүлэх ёстой.Бид Хятадын ард түмнэн, төр засгийн дэмжлэгтэйгээр улс ороноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж хөгжил дэвшилтэй улс болох ёстой.
Бидэнд сайн муу хэлэгдсэн ч Хятад улс туслана дэмжинэ.Тэр хаа холын 3 дахч хөрш энээ тэрээ бол худлаа шүү
Paвcaл 2018-01-03 174.216.21.79
Хятадын талд 3 сая гаруй хүн амтай зах зээл нээгдэж байгаа бол, Монголын талд 1 тэрбум 400 сая хүн амтай зах зээлийн асуудал яригдана.
Энэ үнэн үг. Гэхдээ бидэнд баялаг, түүхий эдээс өөр нийлүүлэх юм юу ч алга. Бид орших уу тэсэж чадахгүй бадар барьж сөгдөх үү гэдэг бидний юу чаддагаас хамаарна. Юу ч чадахгүй бол зэрлэг байгалын хууль л үйчлэнэ. Ядаж архи нуулгүй барилгаа бариад сурчихвал тэр айгаад байгаа олон барилгачид орж ирэхгүй. Төвд Далай лам бидэнд ямар хамаа байна аа. Тайвань ч гэсэн систем л өөр болохоос xятaдын нэг л хэсэг. Бидний эрх ашигт хэн нь ашигтай байна гэдгээ л хар.
ОРОСЫН УЛС ТӨР 2018-01-03 202.179.25.100
МОНГОЛ ЯЛНА.[Хориотой Үг] ЯЛАГДАНА.ХУ-ЖАА ЭЛЧИН САЙДЫН ТОЛГОЙГ МАНАЙ ОРОСЫН ХҮРГЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ОНД ТАСЛАНА.
Зочин 2018-01-03 150.129.143.191
Чи бол монгол хүн биш байна хятад хүнч биш байна лалын нэг [Хориотой Үг] толгойт байна чиний тэнэг толгой хэнд ч хэрэггүй
Zochin 2018-01-03 66.181.185.234
Ta ymar teneg hun be??? Bur helekh ch ug alga daa…
Зочин 2018-01-03 202.179.25.223
Муу ху,жаа а**а шүү