Мессенжер хэрэглэхдээ заавал бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Мессенжер хэрэглэхдээ заавал бүртгүүлнэ

Мессенжер хэрэглэхдээ заавал бүртгүүлнэ

Мэдээлэл дамжуулах мессенжер үйлчилгээг ашиглахдаа нэрээ нууцлахыг хориглосон хууль ОХУ-д энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. 

Мессенжер үйлчилгээг хэрэглэхийг хүссэн хүн утасны дугаараар нэрээ баталгаажуулсан гэрээг оператор компанитай хийх шаардлагыг тавьж байгаа юм. Энэ нөхцөлийг дагааж мөрдөхийг хүсэхгүй байгаа хэрэглэгчид мессенжер үйлчилгээг үзүүлэхгүй эрхийг оператор компани эдэлнэ. Мөн ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн агуулга бүхий мессежийг илгээхгүй байх үүргийг оператор компаниудад шинэ хуулиар хүлээлгэх юм.

Хэдий ийм хууль хэрэгжиж эхэлсэн ч хүсвэл хоригийг тойрч гарч болно хэмээн “Инфокультура” ТББ-ын тэргүүн Иван Бегтин үзэж байна. Түүний үзэж байгаагаар энэ хориг чанд мөрдөгдөж чадахгүй аж. Хэрэгдэгчдийн цахим мэдлэгийн түвшин нэмэгдсэн, зөвхөн утасны дугаараар биш өөр сувгаар ийм үйлчилгээ үзүүлдэг программууд бий, хэрэглэгч болгоны компьютерийг төр шалгаж чадахгүй зэрэг шалтгааны улмаас хууль хэрэгжинэ гэдэгт тэрбээр итгэхгүй байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж