1000 машины зогсоол захын газар хэнийх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

VS

1000 машины зогсоол захын газар хэнийх вэ?

1000 машины зогсоол захын газар хэнийх вэ?

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Даяар хас” компанийн хооронд газрын маргаан дэгдээд байна. 

Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол зах”-ын авто худалдаа эрхлэгчдийн зүгээс уг газрыг 2007 оноос эхлэн тордож, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах төвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй болголоо” гэж мэдэгдээд буй. 

Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс 1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө мөнгө боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина хэмээн мэдэгдээд буй. 

“VS” булангийн энэ долоо хоногийн дугаартаа “1000 машины зогсоол’ захад худалдаа эрхлэгч Н.Бат, Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадрал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөх О.Баясгалан нарын байр суурийг онцоллоо. 

О.БАЯСГАЛАН

П.БАДРАЛ

Н.БАТ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс авто машины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан бол Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр мөн гарсан. Авто машины худалдаа эрхлэгчид 2013 онд хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжид гомдол гаргасныг нь хэрэгсэхгүй болгосон.
Нийслэлийн засаг дарга С.Батболдын гаргасан албадан нүүлгэх тухай шийдвэрт мөн энэ компани болон автомашины ченж нар гомдол гаргаж, шүүхэд хандсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын засаг даргын захирамж ИТХ-ын тогтоол, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд бидний талд байна. Тийм учраас манай газар дээр машин худалдан борлуулж байсан иргэд эдгээр машинаа сайн дураараа аваач ээ. Юу юугүй албадах үйл ажиллагаа явуулаагүй, мэдэгдэл өгөөд хүлээж байгаа үед зөв шийдвэр гаргахыг хүсэж байна. Гэтэл эдгээр худалдаачид хэн дуртай хүмүүс нь газар идэх гэж байгаа юм шиг янз бүрийн буруу мэдээлэл цацсанд харамсаж байна.

 

 

 

 

 

2016 оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга Авто худалдааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч ажил нэлээн урагштай явж байна. Гэтэл зарим нэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохгүй байна. Жишээлбэл, “Даяар хас” ХХК нь “Улаанбаатар төмөр зам”-тай газар түрээслэх гэрээ хийж үйл ажиллагаа явуулж байсан. Тэдний гэрээний хугацаа 2016 онд дууссан. Шүүхийн шийдвэрээр тус компанийг “Улаанбаатар төмөр зам”-ын газрыг чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Гэвч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. “Улаанбаатар төмөр зам” нь тус газраа зураг төслийн дагуу автомашины зогсоол барьж ашиглах үүрэг хүлээж Нийслэлээс тухайн газрыг шийдвэрлүүлж авсан.
“Улаанбаатар төмөр зам” өөрийн мэдлийн газартаа эзэн болж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж “1000 машины зах” гэх газрыг даруй хааж, төрөө иргэдээ хүндэлж ажиллахыг шаардаж байна. 

 

 

 

 

 

Шүүхээс энэ газрыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшил газар мөн эсэхийг хэлэлцээд биш болохыг нь тогтоосон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд Улсын Дээд Шүүхэд хяналтын шатны шүүх хурал болсон. Шүүхийн шийдвэр худалдаа эрхлэгчид бидний талд гарсан байхад нийслэлийн удирдлагууд бид нарыг “Та нар зайл” гээд хөөдөг боллоо. Тэр бүү хэл “Даяар хас” компанийн захирал дээр хуурамчаар хэрэг үүсгэж, өдөр болгон шалгадаг боллоо.
Хөөгөөд байгаа газарт нь бид ажиллах боломжгүй, эрүүл амьдрах бололцоогүй газар. Бид нарын дээрээс Улаанбаатар хотын 70-80 жилийн баасан бороо орно. Тэндээс өвчин халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Мэргэжлийн байгууллага тэр газар очиж судалгаа хийхэд тэнд хуримтлагдсан метаны хий хэзээ мөдгүй дэлбэрнэ гэсэн байдаг. Бид эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй. Гэтэл Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, Улаанбаатар хотын дарга Су.Батболд, Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гэх гурван хүн үгсэн хуйвалдаж, гурван шатны шүүхийн тогтоолыг үл хүндэтгэн биднийг газраа чөлөөлж өгөхийг шаардаж байна.
2017 оны арваннэгдүгээр сарын 4-нд хамгийн эцсийн шатны шүүх хурал болсон. Гэтэл Зам тээврийн дэд сайд хөөцөлдөж явсаар хууль бус шийдвэр буюу гэрчилгээг гаргуулж авсан. Үе үеийн хотын дарга, төмөр замын дарга нар энэ газарт шунадаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж