Найман саятай үлдсэн ч хоёр секундын дотор алдав

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Найман саятай үлдсэн ч хоёр секундын дотор алдав

Найман саятай үлдсэн ч хоёр секундын дотор алдав

“Боловсрол” телевизийн “80 саяын уналт” нэвтрүүлгийн шинэ жилийн дугаарт жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Н.Баярмаа нар оролцсон. 2017 оны сүүлийн дугаарын оролцогч гурван бүсгүй энэ удаа наян саяаас найман саяыг хожих боломж байв. Асуулт бүрийг амжилттай давж байсан тэд сүүлийн найм дахь асуултад зөв хариулсан ч өөрсдийн хариултаа хоёрхон секундын дотор буруу болгож орхисон.

12 ордны хэд нь амьтан бэ гэсэн асуултын хариултад 7 болон 8 гэсэн хоёр сонголтын нэгийг сонгох байсан. Үхэр, загас, хилэнц, матар, арслан гэх мэтээр долоо гэж гаргасан ч цаг дуусахад хоёр секундын өмнө найм болгон найман саяаа алдаж орхисон юм. Хэдийгээр тэд наян саяын уналтаас найман саяыг хожиж чадаагүй ч гэлээ өөрсдийн оюуны чадвараа үзэгчдэдээ харуулж чадлаа. 

Хамгийн сүүлд жүжигчин бүсгүйчүүд “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” олон ангит киноны Золбоо, Болороо, Долгормаа нарын дүрийг бүтээж буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж