Ньюс хөтөч: Байнгын хороодын хуралтай

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Байнгын хороодын хуралтай

ӨНӨӨДӨР НЭГДҮГЭЭР САРЫН 03

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө    18-20 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Үндэсний цусаа бэлэглэх өдөр. Энэ оны эхний Үндэсний цусаа бэлэглэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байранд “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулна.
  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.
  • Улсын Их Хурлын даргын 2017 оны 188 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхим хуралдана.

11.30

  • Батлан хамгаалахын сайд 011 дүгээр цэргийн ангид ажиллаж, тус ангид цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцоно.
  • “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ноос хувь хүний орлогын албан татвар, тэтгэвэрийн нас нэмэгдсэн болон тус үйлдвэрийн ажилчдын цалингийн маргаантай асуудлаар мэдээлэл Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00

  • Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос татвар, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.

15.00

  • Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилнэ.

15.00

  • Утаа эсэргүүцэгч ТББ-ын төлөөлөл УИХ-ын эмэгтэй гишүүдтэй Төрийн ордонд уулзана.

ӨНӨӨДӨР ХУРАЛДАХ БАЙНГЫН ХОРООД

1. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж