Эртний хийцийн бууг хадгалах эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Эртний хийцийн бууг хадгалах эрхтэй боллоо

Эртний хийцийн бууг хадгалах эрхтэй боллоо

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс оросууд эртний хуучин бууг соёлын үнэт зүйл болгон хадгалах эрхтэй болж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр батламжилсан хууль шинэ оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлж байгаа юм. Оросын Гвардийн тэргүүн Леонид Веденовын хэлснээр галт зэвсэг хадгалах журам энэ хуулийн дагуу өөрчлөгдөж байгаа ажээ.

Түүний хэлснээр галт зэвсэг цуглуулагчид энэ хуулийн өөрчлөлтийг “их олон жил” хүлээсэн ажээ. Яагаад гэвэл өмнө нь зэвсэг цуглуулагчид эртний, хуучны хийцийн бууг хувийн цуглуулгадаа хадгалахын тулд тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй байсан юм.

Энэ хууль батлагдсанаар мөн Оросын музейнүүдэд хадгалагдаж байгаа эртний хийцийн буунууд хуулийн хамгаалалтад орж байгаа юм.

Гэхдээ ямар хийцийн галт зэвсгийг соёлын өвд тооцохыг мэргэжлийн шинжээчид тогтоох ажээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж