Сургууль цэцэрлэгүүдийн засвар хугацаандаа дуусна гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Сургууль цэцэрлэгүүдийн засвар хугацаандаа дуусна гэв

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өчигдөр Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцлаа. Эхлээд Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн барилгын ажилтай танилцсан юм. Тус сургууль энэ жил хөлбөмбөгийн шинэ талбай болон биеийн тамирын заалыг бүрэн тохижуулж байгаа гэнэ.  “ХГ” ХХК-ийн инженер хэлэхдээ “Биеийн тамирын заалны бетонон хавтанг шинэчлэн хүүхддийн эрүүл мэндэд хоргүй модон шал хийж байгаа. Заалны засварын ажил энэ сарын 5-нд дуусах байсан ч шалыг модоор хийхэд их ажиллагаатай учраас цаг хугацаа алдаж байгаа. Гэхдээ энэ сарын 15-нд бүрэн хүлээлгэж өгнө. Бид өөрсдийн хөрөнгөөр нийт 37 сая төгрөгийн төсвөөр барьж байгаа. Ажлаа дууссаны дараа мөнгө авах юм” гэлээ. Мөн тус сургууль дүүргийн хөрөнгөөр 120 сая төгрөгний хөрөнгө оруулалттай хөлбөмбөгийн шинэ талбайтай болж байгаа юм байна. Мөн  НҮБ-ийн шугамаар хөлбөмбөгийн талбайн дэргэд био нийтийн бие засах газар барьжээ. Тус сургуулийн бусад засвар дууссан бөгөөд хугацаандаа ашиглалтад орно гэлээ. Үүний дараа тус дүүргийн III цэцэрлэгийн өргөтгөлийн ажилтай таницлаа. НҮБ-ийн тусламжаар тус цэцэрлэгт өргөтгөл хийж байгаа юм байна. Өмнө нь 175 хүүхэд хүлээн авах чадвартай байсан бол өртгөтгөл хийснээр 225 хүүхэд хүлээн авах чадвартай болж байгаа аж. Гэвч НҮБ-ийн хөрөнгөөр зөвхөн барилгын ажлыг хийж байгаа бөгөөд сантехник, дотоод засал, зөөлөн,хатуу тавилгын хөрөнгө байхгүй учраас намар хүүхэд хүлээн авах эсэхээ шийлээгүй гэнэ. Тиймээс хүүхдүүднн хүлээн авахын тулд дүүрэг, БСШУЯ болон холбогдох газруудад нь хүсэлт гаргасан байгаа гэж тус цэцэрлэгийн эрхлэгч ярьж байсан. Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа хэлэхдээ “Ийм сайхан барилга тусламжаар бариулаад хүүхэд хүлээж авахгүй гээд сууж байж болохгүй. Ямар нэг аргаар дутуу байгаа зүйлсээ хийгээд хүүхдээ хүлээж авах талаар ярих хэрэгтэй. Холбогдох хүмүүст нь танилцуулаад орхих биш яаралтай шийдүүлээд хүүхдээ хүлээ авах хэрэгтэйг” санууллаа. III цэцэрлэгийн ажилтай танилцсаны дараа  48-р сургуулийн  өргөтгөлийн ажилыг шалгалаа.  Засвар, шинэчлэл хугацаандаа дуусах ч энэ зун бороо их орсноос тус сургуулийн дээврээс дусаал гоожиж сургуулийн дээвэрт засвар хийх шаардлагатай болжээ. Сургуулийн дээвэрт бүрэн засвар хийх шаардлагатай байсан ч төсөв мөнгөнөөс болж хэсэгчлэн засвар хийдэг байжээ. Нийт 90 сая төгрөгөөр сургуулийн дээрийг шинэчлэн засварлах боломжтой гэнэ.Тиймээс энэ ажлыг газар дээр нь шийдэж эхний ээлжинд 50 сая төгрөгний төсөв батлуулж өөрийн хөрөнгөөр хийх компанийг шууд шалгаруулан ирэх сарын 1-н гэхэд засварлаж дуусгах үүрэг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өглөө.  Үүний дараа нийслэлийн тус дүүргийн 21-р сургуулийг зорьсон юм. 21-р сургууль энэ жил бүх давхрын бие засах газар, урлаг, спортын заалыг бүрэн шинэчлэн засвар хийж байгаа. Мөн сургуулийн гадна талын өнгөлгөөг  хийж байгаа гэнэ. Тус сургуулийн хувьд засвар, шинэчлэл графикийн дагуу явж байгаа. Харин дүүрэг бүрт баригдах сургуулийн арын талбайд  усан бассены барихаар болсон. Гэтэл сургуулийн талбайд зөвшөөрөлгүй автомашины граж, байшин барьсан байгаа. Үүнийг нийслэлийн газрын албанд буулгах, нүүлгэх санал хүргүүлсэн байгаа. Одоогоор тодорхой хариу ирээгүй байна гэлээ. Харин Засаг даргын орлогц хэлэхдээ “Усан бассейн барихаас гадна сургуулийн хүүхдүүдийн тоглох талбайд машины граж, зэрэг хувийн эзэмшилд орсон газруудыг яаралтай  чөлөөлүүлэх шаардлагатай. Тэгээд ч бассеын баригдсаны дараа үйлчлүүлж байгаа хүмүүс машина тавих гээд энэ талбайгаа өөрсдийн байх ёстой хэмжээгээр нь авч, чөлөөлүүлэх хэрэгтэй. Газрын албатай хамтарч ажиллаад яаралтай шийдхийг” анхаарууллаа.

Энэ жил улсын төсвөөс нэг тэрбум 500 сая төгрөгөөр нийслэлийн 23 сургууль, 12 цэцэрлэгт засвар, шинэчлэл хийж байгаа аж. Одоогоор сургууль цэцэрлэгийн ажил нэгдсэн дүнгээр 50 хуьтай байга бөгөөд энэ сарын 25- гэхэд бүх засвар шинэчлэлийг дуусгах ёстой юм байна. 

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газраас хийсэн шалгалтын дүнгээр есөн сургуулийн засвар, шинэчлэлт, барилгын ажил хийгдээгүй байсан.  тжхайлбал Баянгол дүүргийн 96 сургуулийг гурван давхар болгох барилгын ажил эхлээгүй байсан ч энэ ажил энэ долоо хоногт албан ёсоор эхэлсэн гэлээ. Уг нь бол 22 дугаар сургуулийг буулгаж, сурагчдыг нь 96-руу шилжүүлэхээр тооцоолж байжээ. Гэсэн ч хичээл эхлэхэд сарын хугацаа үлдсэн учраас энэ боломжгүй зүйл гэж байсан.

Нийслэлийн Засаг даргын орлогц Ц.Цогзолмаа “Энэ жил зарим нэг сургуулийн засвар оройтож эхэлсэн. Гэсэн ч бид ирэх сарын 1-н гэхэд бүх засвар, шинэчлэлийг хийхээр төлөвлөж ажиллаад байгаа. Өмнө нь бид сургууль, цэцэрлэгийн ажилтай танилцаж байсан. Энэ удаагийнх нь эцсийн байдлаар буюу гүйцэтгэлийг шалгаж байна. Гүйцэтгэгч болон захилагчид энэ жил завсар хугацаандаа дуусна гэж байгаа. Ажлын явцтай танилцахад ганц нэг сургуулийг бодвол засвар хугацаандаа дуусахаар байна” гэлээ

Ш.ЧИМЭГ

ш.чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж