Монголбанк 2017 оны арванхоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсчээ. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байна.
Монголбанк 2017 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол алт” аяныг хэрэгжүүлсэн. Мөн алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авсан нь алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өглөө. Монголбанкны алт худалдан авалт нэмэгдсэн нь Монгол Улсын Гадаад Валютын Албан Нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ гэж Монголбанк албан ёсны сайтдаа мэдээлжээ.
Б.ЭНХ
Эх сурвалж: МОНГОЛБАНК