БНХАУ-ын Шанхай хотод Монгол оюутан амиа алдсан харамсалтай хэрэг баярын өдрүүдэд гарчээ. Тэрээр Шанхай хотод магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байсан аж.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгч болон талийгаачийн ар гэрийнхэн нь өчигдөр /2018.01.02/ Шанхай хотыг зорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг албаны хүн тайлбарлав.
Т.НОМИН