Японы нийслэл Токио хотоос холгүй орших Нарита олон улсын нисэх буудалд тэсрэг бөмбөг байрлуулсан, хэрэв нисэх зурвасыг нэмэх төлөвлөгөөгөө цуцлахгүй бол дэлбэлэхийг заналхийлсэн дуудлага иржээ. Цагдаагийн байгууллага мөрдлөг, шалгалт явуулсны эцэст хуурамч заналхийлэл болохыг тогтоосон байна.
Орон нутгийн цагаар өчигдөр /2018.01.01/ 16.50 цагт нисэх буудлын нислэгийн мэдээллийн төвийн утсанд нэгэн эмэгтэй залгаж, хэд хэдэн онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан гэж хэлжээ. Гэхдээ цагдаа нарын шалгалтаар онгоцнуудаас ямар ч тэсрэх төхөөрөмж илрээгүй байна.
Энэхүү хуурамч дуудлагын улмаас Jetstar Japan авиа компани Японы Мацүяма хүрэх нислэгээ цуцлахад хүрчээ.
Дашрамд, Нарита олон улсын нисэх буудлын одоо байгаа хоёр зурвасын нэгийг нь өргөжүүлж, дахин нэгийг шинээр барих гэж байгаа юм.
С.ЦЭЛМЭГ